Украины Ерөнхий сайд асан Николай Азаров "Украины мөргөлдөөнийг зохицуулах талаар бодитой, үр дүнтэй хэлэлцээ Владимир Зеленскийн дэглэмийн үед өрнөнө гэж найдах хэрэггүй" хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ байр сууриа Оросын ТАСС агентлагт өгсөн ярилцлагын үеэр илэрхийлсэн байна.
Азаров ойрын хугацаанд энэ асуудлаар ноцтой хэлэлцээ өрнөх магадлал тун бага гэсэн ТАСС агентлагийн дүгнэлттэй санал нийлж буйгаа хэлжээ.
Тэрбээр “Би ч мөн адил бодолтой байна. Зеленскийг зайлуулж, арай боломжийн, эрүүл ухаантай засаглал бий болгох хүртэл бодит хэлэлцээ явагдахгүй. Хамгийн оновчтой хувилбар бол Зеленский огцорч, шилжилтийн засгийн газар байгуулах явдал гэж би олон удаа хэлж байсан.
Түүнд шилжилтийн хугацаанд төрийн эрх мэдлийг бүрэн шилжүүлж, олон улсын байгууллагын хяналт дор юуны өмнө нацизмыг арилгах ёстой” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: TASS