Европ Украинтай холбоотой энхийн хэлэлцээнд оролцох ёстой гэж үзэж байна. Тэрбээр энэ байр сууриа Антониу Коштатай утсаар ярилцах үеэрээ илэрхийлжээ. Уг ярианы дэлгэрэнгүйг тавдугаар сарын 17-ны ням гарагт Зеленскийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна.

Ярианы үеэр талууд хэлэлцээний ирээдүйн боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, Зеленский Европын хэд хэдэн орны удирдагч болон АНУ-ын талтай саяхан хийсэн уулзалт, холбоо харилцааныхаа талаар мэдээлжээ.

Украины төрийн тэргүүн “Европ энэ хэлэлцээнд заавал оролцох ёстой гэдэг дээр бид нэгдсэн байр суурьтай байна. Энэ үйл явцад Европ хүчтэй дуу хоолой, бодит оролцоотой байх нь чухал. Мөн Европыг хэн төлөөлөхийг тодорхой болгох шаардлагатай” хэмээн онцолсон байна.

Украины Европын холбоонд нэгдэх асуудал

Зеленскийн хэлснээр, мөн Украины Европын холбоонд нэгдэх үйл явцын талаар ярилцжээ. Украины удирдагч “Манай улс хэлэлцээний бүлгүүдийг нээхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн байна.

Хоёртал энэ асуудлаарх цагийн хуваарь болон шаардлагатай уулзалт, харилцааны талаар мөн ярилцсан гэж мэдээлжээ.

FT: Европын холбооны удирдагчид Оростой хийх боломжит хэлэлцээнд бэлтгэж байна

Их Британийн Financial Times сонин тавдугаар сарын 7-нд Европын холбооны орнуудын удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх боломжит хэлэлцээнд бэлтгэж байгаа талаар мэдээлсэн.

Кошта “Бид 27 гишүүн орны удирдагчидтай ярилцаж, тохиромжтой мөч ирэхэд Оростой ямар бүтэцтэйгээр, ямар асуудлаар хэлэлцээ хийхээ тодорхойлохыг зорьж байна” гэж хэлжээ.

Түүний хэлснээр, Путинтэй хэлэлцээ хийх “боломж бий” ч Оросын тал “ноцтой” бөгөөд “үр дүнтэй” яриа хэлэлцээнд оролцох бодит бэлэн байдлаа хараахан харуулаагүй байгаа аж. Мөн Кошта Европын холбоо АНУ-ын явуулж буй хэлэлцээнд саад хийх бодолгүй байгааг онцолжээ.

Берлин, Киев хоёр Шрёдерийг эсэргүүцэв

Үүний зэрэгцээ Берлин болон Киев ОХУ-тай хийх Украины дайныг зогсоох хэлэлцээнд Европын холбоог Германы канцлер асан Герхард Шрёдер төлөөлөхийг эсэргүүцэж байгаа аж. Ийм саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тавдугаар сарын 9-нд дэвшүүлсэн билээ.

Эх сурвалж: DW