Нийслэлийн прокурорын газраас “Херо” энтертайнмент группийн захирал Б.Баатарт холбогдуулан залилах, мөнгө угаах гэмт хэрэгт шалгаж, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх уг саналыг 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүхийн тоймд дурдсанаар, прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”, мөн мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Шүүх ямар шийдвэр гаргав?
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд болон прокурор, өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналтай танилцсан байна.
Яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас сэргийлэх, мөн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, Б.Б-д хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Энэхүү арга хэмжээг 2026 оны есдүгээр сарын 25-наас эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна.