Лондоны ICE биржид 2026 оны арваннэгдүгээр сард нийлүүлэх Brent төрлийн газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 108 ам.доллар давсан нь энэ сарын 16-наас хойш анхны тохиолдол болжээ. Энэ талаар арилжааны мэдээлэлд дурдсан байна.
Москвагийн цагаар 18:30 цагийн байдлаар Brent төрлийн газрын тосны үнэ 4.8 хувиар өсөж, баррель нь 108.03 ам.долларт хүрчээ.
Харин 18:35 цагийн байдлаар өсөлт бага зэрэг саарч, баррель нь 107.87 ам.доллар буюу 4.65 хувийн өсөлттэй байсан аж.
Үүний зэрэгцээ арваннэгдүгээр сард нийлүүлэх WTI маркийн газрын тосны фьючерсийн үнэ 4.49 хувиар өсөж, баррель нь 96.3 ам.доллар болсон байна.
Эх сурвалж: TASS