Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 59 тоот тушаалаар Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026 оны хоёрдугаар улирлын арилжааны хуваарь батлагдсан.
Тус хуваарь дагуу 2026 оны тавдугаар сарын 13-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.57 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжсан.
Энэхүү үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэллээ.
| ISIN код |
Үнэт цаасны төрөл |
Хугацаа |
Симбол |
Хүү (Купон) |
| ISIN: MNZGKHB13539 |
Хямдруулалттай |
52 долоо хоног |
ZGEB-BL-12/05/27-A0401-0 |
9.294 |
| ISIN: MN0ZGEB13547 |
Купонтой |
2 жил |
ZGEB-BD-13/05/28-A0402-10.082 |
10.082 |
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ