Монголын коксжих нүүрсний үнэ БНХАУ-ын Ганцмод боомтод өндөр түвшинд хүрч, есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монголын 5-р ангиллын баяжуулсан коксжих нүүрс тонн тутамд 1966 юанийн ханштай байжээ.
Хятадын зах зээлийн мэдээллээр, 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар Ганцмод боомтод Монголын 5-р ангиллын түүхий коксжих нүүрс 1750 юань/тонн, харин баяжуулсан коксжих нүүрс 1966 юань/тонн-ийн үнэд хүрчээ.
Энэ нь Монголын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт–Ганцмод боомтын үнэ ханшийн хөдөлгөөн Монголын экспортын орлогод шууд нөлөөлөхүйц түвшинд буйг харуулж байна.
Мөн Хятадын зах зээлийн мэдээллээс үзэхэд, Монголын коксжих нүүрсний үнэ есдүгээр сарын эхээр өсөх хандлагатай байжээ.
Монголын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлд Монголын нүүрсний эзлэх байр суурь өндөр хэвээр байна. 2026 оны эхний улиралд Хятад улс нийт 32.25 сая тонн коксжих нүүрс импортолсноос Монгол Улсаас импортолсон хэмжээ ойролцоогоор 18.7 сая тонн болж, нийт импортын 58 хувийг эзэлсэн талаар салбарын мэдээлэлд дурджээ.
Монголын хувьд нүүрсний үнэ өсөх нь экспортын орлого нэмэгдэх боломж бий болгодог. Харин боомтын нэвтрүүлэх хүчин чадал, тээвэр ложистик, Хятадын гангийн үйлдвэрлэл болон коксжих нүүрсний эрэлт зэрэг хүчин зүйлс үнэ цаашид хэр тогтвортой хадгалагдахыг тодорхойлох юм.
Эх сурвалж: GUBA, CCEDIA, 7HCN