Голомт банк олон улсын хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалагдах, 3 жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг 7.95 хувийн хүүтэй гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас томоохон хэмжээний эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлжээ.

Бондын андеррайтераар JPMorgan, Deutsche Bank, KGI Asia зэрэг олон улсын нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банкнууд ажилласан бөгөөд ийнхүү Голомт банкнаас гаргасан хоёр бонд Нью‑Йоркийн хуулиар зохицуулагдах Rule 144A форматын өндөр шалгууруудыг бүрэн хангажээ.

Шинээр гаргасан бондыг худалдан авахаар АНУ, Европ, Ази, Номхон далай болон Ойрхи Дорнодын бүс нутгийн нэр хүндтэй 150 институт захиалга өгч, мөн дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон байна. 

Тус бондын нийт захиалга 2.1 тэрбум ам.долларт хүрч, анх төлөвлөсөн хэмжээнээсээ 7 дахин давж биелсэн нь олон улсын хөрөнгө оруулагчид Голомт банканд өндөр итгэл үзүүлж буйн тод илрэл болжээ.

Түүнчлэн олон улсын геополитикийн хурцадмал, зах зээлийн нөхцөл байдал эрс тэрс байгаа энэ цаг үед Голомт банк зах зээл дэх хамгийн хямд өртөгтэй бондыг гаргаж чадсан нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарын түүхэнд томоор бичигдэхүйц, онцлох үйл явдал болж байна. Бондын томоохон амжилтуудаас дурдвал:

🔵Монголын хувийн хэвшлүүдээс олон улсын зах зээл дээр гаргасан хамгийн бага өртөгтэй ам.долларын бонд;

🔵Монгол Улсын банк, санхүүгийн салбараас бие даан гаргасан хамгийн том хэмжээний бонд;

🔵Голомт банкнаас 2024 онд гаргасан анхны ам.долларын бондтой харьцуулахад 3.875 нэгжээр бага зардалтай бонд;

Дээрх амжилтууд нь Голомт банкны эрсдэлийн сахилга баттай бодлого, тогтвортой санхүүгийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулагчидтай итгэлцэлд суурилсан, ил тод харилцаа болоод олон улсын зах зээл дэх банкны үнэ цэн тогтвортойгоор өссөнийг илтгэж байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банкууд “Голомт банкнаас гаргасан энэхүү бонд Монгол Улсын хувийн хэвшлийн санхүүгийн салбарт түүхэн амжилт болж, цаашид шинээр гарах бондуудад эерэг, сайн жишиг тогтоож байна” хэмээн онцолжээ.