Монголын Чөлөөт Бөхийн Холбооны урилгаар бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны нэр хүндтэй шүүгч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Шүүгчдийн комиссын үнэлгээний бүлгийн дарга, олон улсын зааварлагч багш, 2008 оны Бээжингийн олимпын “Алтан шүгэл”-ийн эзэн, Тунис улсын иргэн Мохамед Камел Баузиз Монгол Улсад иржээ.
Тэрбээр өнөөдөр (2026.05.15) эхлэх олон улсын хэмжээний шүүгчийн мэргэжлийн сургалт, семинарыг удирдан зохион байгуулах аж.
Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 2026 оныг “Сургалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг нь энэхүү сургалт бөгөөд шүүгчдийн мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд хүргэх, олон улсын түвшний мэргэшсэн шүүгчдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм байна. Сургалт гурав хоног үргэлжлэх ажээ.