Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-аар өнөөдөр (2026.08.24) юу хэлэлцэж, ямар үйл явдал өрнөх вэ?
Цэнхэр бүсэд:
- СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй НҮБ, ЮНЕСКО болон бусад хүндэт зочид оролцоно.
- СОР17-гийн Санхүүжилтийн өдрийн хүрээнд үйл ажиллагаа өрнөнө.
- Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB), Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.
- Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангийн хамтарсан уулзалт болно.
- “Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн сан”-гийн нээлт болно.
- Монголын эрчим хүчний шилжилтийн талаар танилцуулна.
Ногоон бүсэд:
- “Төр ба бодлогын санхүү”, “Хөрөнгө оруулалт ба түншлэл”, “Бэлчээрийн хөрөнгө оруулалтын санхүү” хэлэлцүүлэг болно.
- “Уур амьсгалын дасан зохицолтын санхүү”, “Гангийн эрсдэлийн санхүү”, “Хог хаягдалгүй хотуудын сүлжээ санаачилга””Ногоон хот: Бодлого, технологи, иргэн” сэдвээр ярилцана.
- Монголын 21 аймаг, 330 суманд хүнсний хаягдал, малын сэг зэмийг компостлох төслийн тухай танилцуулна.
- Хатан туул, Говийн төгөл, Монгол дахь ногоон дэд бүтцийн шийдлүүд, Говийн чимсэн ногоон төслийг танилцуулна.
- Монголын Байгалийн Өв Сангаас "Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежмент: Бодлого, санхүүжилт, орон нутгийн манлайлал" сэдвийн хүрээнд COP17 Ногоон бүсэд газрын доройтолд өртөх эрсдэл өндөртэй нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг бэхжүүлэх урт хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (2026–2040)-ний төслийг олон нийт, талуудад танилцуулна. Энэхүү арга хэмжээний үеэр салбарын бодлого, тогтвортой санхүүжилт болон орон нутгийн манлайллын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлнэ.