“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна.
Нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай уг төслийг 2025 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн эхний үе шатны 87.2 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг барьж дуусгаад байгаа аж.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын санхүүжилт олгожээ. Энэхүү санхүүжилт нь төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн авто замын хөдөлгөөнд үзүүлэх ачааллыг бууруулахын зэрэгцээ ачаа тээврийн урсгалыг төмөр замд шилжүүлэх боломж бүрдэх билээ.