АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 21-нд Өмнөд Каролина мужийн Миртл-Бич хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Би инээж буй коммунист хэзээ ч харж байгаагүй” хэмээн мэдэгджээ.

Тэр “Та нар аз жаргалтай коммунист хүн харж байсан уу? Коммунистууд инээж байхыг харж байсан уу? Би лав хэзээ ч хараагүй. Би коммунистуудтай танилцаж явсан. Тэд хэзээ ч инээдэггүй” гэж хэлээд, тэднийг “аз жаргалгүй хүмүүс” хэмээн тодорхойлсон байна.

Түүнчлэн Трамп арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиар “коммунизмыг ялах” болно гэж амлажээ.

Мөн тэрбээр тус арга хэмжээний үеэр АНУ-ын хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвших боломж олговол баяртай байх байсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS