Өнөөдөр ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ бүсэд Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгааны шинжилгээ, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, оролцоог нэмэгдүүлсэн байр юм. Нийт 12 хоногийн турш 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ болж, 400 гаруй төсөл хөтөлбөрөө танилцуулна. Тийм учраас ард иргэдийн оролцоо өргөн байна. Энд цөлжилтийн тайлан, биологийн олон янз байдлын үндэстний төлөвлөгөөнөөс гадна салбар яамтай хамтардаг иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж байна. Цэнхэр бүс дээр манай нэгдсэн бол түр хорооны хурлуудыг хийж байна. Өндөр дээд түвшний хурал 2026 оны наймдугаар сарын 24-нд болж, цөлжилтийн чиглэлээр ямар амлалт өгч, авах вэ, ямар санхүүжилт босгох вэ, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. 

Өчигдрийн тоон мэдээллийг харахад, цэнхэр бүсэд 23.126 иргэн орж ирсэн байна. Ногоон бүс дэх иргэдийн тоо хараахан гараагүй байна. Олон улсын хурал хэвийн сайн үргэлжилж байна. Гадаад төлөөлөгчид олон улсын хурлыг маш сайн зохион байгуулж байна гэдэг сэтгэгдлийг хэлж, үнэлж байна. Бид анх 10 мянган оролцогч хүлээн авна гэж тооцоолж байсан бол өнөөдөр 23 мянгад хүрсэн байна. Одоо зочид төлөөлөгчид маань гүйцэт ирээгүй байна. Бид өндөр хүлээлт, өндөр амбицтай байна. Цаашдаа тогтвортой урт хугацаанд төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд үргэлжлэх нь чухал гэв.

# COP17