ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын Зэвсэгт хүчин “Герань” төрлийн нисгэгчгүй төхөөрөмжөөр Украины Одесса хот дахь логистикийн төв, Днепропетровск муж дахь Украины Зэвсэгт хүчний дроны агуулах, мөн Донецк ард улсын Доброполье хот дахь Украины цэргийн түр байрлах цэгүүдэд цохилт өгч устгасан байна.
Тус яам эдгээр цохилтын дүрс бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт Одессагийн баруун захад байрлах “Новая Почта” компанийн логистикийн төв, Днепропетровск мужийн Дмитровка тосгон дахь нисгэгчгүй онгоцны агуулах, мөн ДНР-ийн Доброполье дахь Украины Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн түр байрлах цэгт цохилт өгч буйг харуулсан байна.
Мэдэгдэлд “Цохилтыг ‘Герань-4 Сикер’ нисгэгчгүй нисэх аппаратаар гүйцэтгэсэн. Объектив хяналтын мэдээллээр бүх байг амжилттай устгасан нь бүртгэгдсэн” гэжээ.
Эх сурвалж: RIA NOVOSTI