Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит шуурхай хуралдааныг удирдан явуулж, салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх дараах гол чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө. Үүнд,
- Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон, байгаль орчинд хохирол учруулсан байж болзошгүй газруудад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалт хийх.
- Шатахууны түгээлт, татан авалт, хадгалах савны төслүүдийг сайжруулах. Газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах.
- Намрын чуулганаар хэлэлцэх Цөмийн энергийн тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын хуралдааны баримт бичгийг чанартай боловсруулах.
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон "Уул уурхайн 7 хоног" арга хэмжээний бэлтгэлийг хангах.
- "Бадрах Энержи" компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг зарлах, салбарын үр өгөөжийг олон нийтэд таниулах контент бэлтгэхийг үүрэг болгов.