ОХУ-ын Зэвсэгт хүчин Киев дэх цэргийн зориулалттай үйлдвэрүүд, тэр дундаа “Фламинго” пуужингийн эд анги үйлдвэрлэдэг үйлдвэрүүд, Кременчуг дахь нефть боловсруулах үйлдвэр болон Кривой Рог дахь металлургийн комбинатын объектуудад цохилт өгчээ. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд “Киев хотод дараах объектуудыг онилон цохилт өгсөн. Үүнд: хуурай замд суурилсан ‘Фламинго’ далавчит пуужингийн эд анги, байлдааны хэсэг болон хатуу түлшний хурдасгуур үйлдвэрлэдэг ‘Файер Поинт’ ХХК-ийн үйлдвэрийн байгууламж; цохилтын зориулалттай нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ‘Хрущ’ нэртэй нисгэгчгүй сөнөөгч төхөөрөмж болон ‘Гарпия’ зенитийн дронд зориулсан эд анги үйлдвэрлэдэг ‘Киев-111’ (‘Укрдефенс кампани’ ХХК) үйлдвэрийн байгууламж” гэж дурджээ.
Үүнээс гадна Полтава мужийн Кременчуг хот дахь Кременчугийн нефть боловсруулах үйлдвэр мөн цохилтод өртсөн байна. Тус үйлдвэрийн үлдэж хоцорсон түлш хадгалах савны хэсгийг гадаадаас нийлүүлэгдэн ирж буй шатах, тослох материалыг дамжуулан тээвэрлэхэд ашигласаар байгаа гэж мэдээлжээ.
Мөн Днепропетровск мужийн Кривой Рог хотод зэвсэг, цэргийн техник үйлдвэрлэхэд ашигладаг ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг металлургийн комбинатын цехүүд цохилтод өртсөн байна.
Эх сурвалж: TASS