Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.08.15/ 11.30 цагт "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд, аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.

Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15.50 цагт "О" охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд сууж байхад нь олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.