Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгуулав. 

Өнгөрсөн 48 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 74 вагон АИ92 шатахуун буужээ. Мөн өнөөдөр өдрийн 14.30 цагт дахин 19 вагон АИ92 шатахуун иржээ. ОХУ-аас шатахууны татан авалтууд нэмэгдэж эхэлсэн учраас нийслэл Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийн ШТС-уудад нөхөн хангалт хийх ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэх үүргийг ААН-үүдэд өгсөн байна.

May be an image of one or more people and text

Энэ хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд ТЦА-ыг анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг, чиглэлүүд өгчээ.

Үндсэндээ ирэх даваа гараг гэхэд Улаанбаатар хот болоод орон нутагт шатахууны хангалт, түгээлтийг хэвийн түвшинд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор, 50000 төгрөгийн хязгаартай олгох зохицуулалтыг авч хэрэгжүүлсний үр дүнд шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж чаджээ.

May be an image of one or more people, people studying, newsroom and text

Энэхүү зохицуулалт 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилж, ням гаргаас эхлэн бүх ШТС-ууд дугаарын болоод үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгож эхлэх юм байна. 

Мөн Монгол Улс БНХАУ-аас сар тутамд 71000 тонн газрын тосны бүтээгдэхүүн авах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ хүрээнд яриа хэлэлцээр үргэлжилж буй бөгөөд  Монгол Улс гурван боомтоор дамжуулан БНХАУ-аас сар бүр  75000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах бололцоотойг мэдэгдсэн байна. 

May be an image of one or more people, newsroom and text