Хойд Солонгосын цэргийн алба хаагчид өмнө нь Оросын Украины эсрэг дайнд оролцож байсан. Хамгийн анх 2024 онд Украины цэрэг эзэлсэн Курск мужийн нутаг дэвсгэрээс Украины цэргүүдийг гаргах Оросын ажиллагаанд тэдний оролцсон тухай мэдээлэл гарсан юм.

Тооцооллоор 2024 оны сүүлээс хойш БНАСАУ ОХУ руу 15 мянга хүртэл цэрэг илгээснээс 2300 орчим нь байлдааны ажиллагааны үеэр амиа алдсан байна. Мөн Хойд Солонгосын зарим цэрэг Украины талд олзлогджээ.

Одоогийн байдлаар ОХУ-д Хойд Солонгосын цэргүүд байгаа эсэх талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа аж. Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн долоо хоногт “Хойд Солонгосын цэргүүд ОХУ-ын нутаг дэвсгэрт үе үе гарч ирж байна” гэж мэдэгджээ.

Ким Чен Ын встречает военнослужащих КНДР, участвовавших в операции РФ в Курской области, 12 декабря 2025 года

Түүнчлэн Киевийн мэдээлснээр, Москва, Пёньян хоёр ОХУ-ын нутаг дэвсгэрт 30-50 мянган Хойд Солонгосын цэрэг байрлуулах шийдвэр гаргасан байна.

Энэ долоо хоногт Зеленский Оросын Зэвсэгт хүчин "БНАСАУ-аас нийлүүлсэн баллистик пуужинг дахин ашигласан" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Оросын Зэвсэгт хүчин “Хойд Солонгосоос нэмэлт баллистик пуужин” хүлээн авсан байна.

Хойд Солонгосын цэргүүд Оросын хилд үүрэг гүйцэтгэх үү?

Пёньян болон Москвагаас албан ёсны мэдээлэл гараагүй байгаа энэ үед Украины мэдэгдлийг шинжээчид харилцан адилгүй үнэлж байна.

Украины цэргийн шинжээч Александр Коваленко ОХУ-д Хойд Солонгосын нэмэлт цэргийн хүч байрлуулах нь бүрэн боломжтой хувилбар. Энэ үйл явц хэдийнэ хэрэгжиж эхэлсэн гэж үзэж буй аж.

Түүний мэдээлснээр, БНАСАУ-ын цэргүүдийг ОХУ-ын Воронеж мужид байршуулжээ. Өмнө нь Курск мужид байрласан цэргүүдийг тооцвол тэднийг Оросын хилийн бүсүүдийг хамгаалах зорилгоор ашиглаж болзошгүй гэж шинжээч таамаглажээ.

Коваленкогийн үзэж байгаагаар, энэ нь Оросын цэргүүдийн тодорхой хэсгийг чөлөөлж, ойролцоогоор 15 мянган орос цэргийг Харьков, Сумы зэрэг чиглэлд байлдааны ажиллагаанд ашиглах боломж олгох аж. Гэхдээ тэрбээр Хойд Солонгосын цэргүүд Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаанд оролцоно гэдэгт одоогийн байдлаар итгэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Лидер КНДР Ким Чен Ын с северокорейскими военнослужащими

ОХУ-ын цэргийн шинжээч Руслан Левиев ч мөн энэ хувилбарт эргэлзэж буй аж. Түүний хэлснээр, Оросын эзэлсэн өөрийн нутаг дэвсгэрийг эргүүлэн авах ажиллагаанд оролцох нь нэг хэрэг, харин Украины олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нутаг дэвсгэрт орж, эзлэн түрэмгийлэх дайнд оролцох нь дипломат талаасаа огт өөр асуудал аж.

"Орост одоогийн байдлаар хангалттай нөөц бий"

Левиев Украины удирдлагын мэдээлсэн 30-50 мянган цэргийн тоонд мөн эргэлзэж буй юм байна. Тэр "ОХУ-д Хойд Солонгосын цэргүүд олноор байрласан гэх тодорхой нотолгоо одоогийн байдлаар байхгүй" гэж үзжээ. Левиев мөн "Орос улс гадаадын цэргүүдийг байлдаанд татан оролцуулах шаардлага одоогоор байхгүй, учир нь өөрийн цэргийн нөөц хангалттай" гэж хэлсэн байна.

Тэрбээр Оросын Зэвсэгт хүчний фронт дахь идэвхжил долдугаар сарын дунд үеэс мэдэгдэхүйц нэмэгдсэн нь ОХУ-д одоогийн байдлаар цэргийн нөөц хангалттай буйн нэг илрэл" гэж тайлбарлажээ.

Германы эдийн засагч Янис Клюге мөн Оросын Зэвсэгт хүчинд шинээр элсэж буй цэргийн тооны талаар мэдээлсэн байна. Түүний тооцоолсноор, 2026 оны хоёрдугаар улиралд ОХУ-д 93 мянган шинэ гэрээт цэрэг элссэн нь өдөрт ойролцоогоор мянга орчим хүн гэсэн үг аж. Гэхдээ цэрэг элсүүлэхэд шаардагдах зардал улам нэмэгдэж байгааг тэмдэглэжээ.

Хойд Солонгосын баллистик пуужин

ОХУ-д Хойд Солонгосын цэргүүдийн тоо хэр их байгаа талаарх мэдээлэл таамаг төдий ч Оросын Зэвсэгт хүчин Хойд Солонгосын KN-23, KN-24 баллистик пуужингуудыг ашиглаж байгаа талаар шинжээчид бараг эргэлздэггүй байна.

Украины тагнуулын байгууллагын мэдээлснээр, ОХУ-ын Воронеж мужид 120 хүртэл баллистик пуужингаар зэвсэглэсэн  Хойд Солонгосын пуужингийн анги байрлаж байж болзошгүй аж.

Зеленский "Хойд Солонгосоос ОХУ-д нийлүүлж буй нэмэлт пуужингууд нь Оросын Зэвсэгт хүчин “Хойд Солонгосын дэмжлэггүйгээр дайтаж чадахгүй болсон анхны тохиолдол” болохыг харуулж байна" гэж мэдэгджээ.

Украина уже в 2024 году представила миру обломки баллистической ракеты KN-23, которую Россия применяет в войне против Украины

Гэхдээ Украины цэргийн шинжээч Коваленко үүнтэй санал нийлэхгүй байгаа аж. Түүний хэлснээр, Орос баллистик пуужингаа өөрөө хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж, ашиглаж байгаа ч илүү хүчтэй цохилт өгөхийн тулд пуужингийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна.

ОХУ-ын цэргийн шинжээч Юрий Федоровын үзэж байгаагаар, Хойд Солонгосын пуужингууд Оросын “террорын хэрэгсэл” болж байгаа аж. Тэрбээр "Эдгээр пуужин Оросын “Искандер” пуужинтай төстэй боловч нарийвчлал багатай" гэж тайлбарлажээ.

Дайны явцыг эргүүлэх хэмжээнд хүрэхгүй

DW-ийн ярилцсан шинжээчдийн ихэнх нь БНАСАУ-ын оролцоо нэмэгдсэнээр Орос, Украины дайны явц эрс өөрчлөгдөхгүй гэж үзэж буй юм байна.

Америкийн Солонгос судлаач Женни Таунгийн хэлснээр, Хойд Солонгосын оролцоо Оросын дайныг үргэлжлүүлэх чадварт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх боломжтой байсан үе хэдийнэ өнгөрсөн. Харин одоо хоёр улсын хамтын ажиллагаа тогтсон бөгөөд аль аль талдаа ашигтай болсон гэж үзэж буй аж.

Гэвч Коваленко ирэх намар, өвлийн нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Түүний үзэж байгаагаар, ОХУ-ын бүх нийтийн дайчилгаа, БНАСАУ-ын цэргүүдийн тусламжтайгаар Оросын өөрийн цэргийн нөөц чөлөөлөгдөх, мөн Хойд Солонгосын баллистик пуужингийн нийлүүлэлт зэрэг нь нийлээд Украинд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

Юрий Федоров ч "Хойд Солонгосоос ирэх нэмэлт хүч нь Украины хувьд сайн зүйл биш" гэж үзэж буй юм байна. Тэр "Энэ бол Оросын гарт орж буй нэмэлт хэрэгсэл, нэмэлт цэргийн нөөц" гэж дүгнэжээ.

Эх сурвалж: DW