АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Кубатай холбоотой асуудлыг “шийдвэрлэнэ” гэж мэдэгдсэн ч төлөвлөгөөнийхөө талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Тэрбээр сэтгүүлч Шэрил Аткинсонтой хийсэн ярилцлагынхаа үеэр “Тэр бол ажиллагаагүй улс. Олон жилийн турш ийм байсаар ирсэн. Бид нэг (улс - ред.) асуудлыг шийдсэний дараа дараагийнх руу шилжинэ” гэж хэлжээ.

Трамп мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио одоогийн засаг захиргааны нэрийн өмнөөс Кубын нийслэл Гавантай харилцаа холбоо тогтоож буйг баталсан байна.

Кубын эсрэг бодлого

Трамп нэгдүгээр сарын 29-нд гарын үсэг зурсан зарлигийн дагуу Кубад нефть нийлүүлдэг орнуудаас импортлох бараанд татвар ногдуулах боломжийг нээсэн. Мөн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд Куба заналхийлж байна хэмээн онцлон онцгой байдал зарлажээ.

Үүний хариуд Кубын засгийн газар "АНУ эрчим хүчний хориг арга хэмжээг ашиглан Кубын эдийн засгийг боомилж, ард иргэдийн амьдралыг хүндрүүлэхийг зорьж байна" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIS NOVOSTI