ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Барууны орнууд Оросын хөлөг онгоцуудыг булаан эзэлсэн тохиолдолд хариу арга хэмжээ авах байг Орос өөрөө сонгоно" гэж мэдэгджээ.

Тэрбээр “Вести” мэдээллийн албанд өгсөн тайлбартаа "Бидний бай болох зүйл нь дээрэм, далайн дээрэм хийхийг албан ёсны бодлогоо болгосон улс орнуудын ашиг сонирхолд үйлчилж буй хөлөг онгоцууд байна. Эдгээр хөлөг онгоцтой хэрхэн харьцахыг бид өөрсдөө шийднэ" гэж хэлсэн байна.

Владимир Путин өмнө нь "Оросын компаниудын хөлөг онгоцны хөдөлгөөнийг зарим улсын эрх баригчид олон улсын далайн эрх зүйг зөрчин хязгаарлахыг оролдож байна" гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр Европын холбоо эдгээр хөлөг онгоцыг саатуулж, хураасан хөрөнгийг нь худалдахаар төлөвлөж буй талаар хэлэхдээ, үүнийг "далайн дээрэм, дээрэм тонуул" хэмээн нэрлэжээ.

Оросын төрийн тэргүүн мөн "Орос улс ийм оролдлого бүрд тольдох зарчмаар хариу арга хэмжээ авах бөгөөд заавал халдлага төлөвлөж буй усан бүсэд нь хариу өгөх шаардлагагүй" гэж онцолсон байна. Тэрбээр Батлан хамгаалах яам болон Номхон далайн флотод холбогдох санал, арга хэмжээний талаар танилцуулах үүрэг өгчээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI