Чүнгнам-2026” багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагджээ. 

Энэ нь Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын Өмнөд Чүнчон мужийн Боловсролын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд багш нарын цахим технологийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын туршлага судлуулах зорилготой хөтөлбөр юм.

"Чүнгнам-2026" багш солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад 187 багш материалаа ирүүлснээс шилдэг 16 багш шалгарчээ.

Сонгон шалгаруулалт 13 төрлийн шалгуураар явагдсан байна.