СОР17-гийн цэнхэр бүсэд 2026.08.25-ны мягмар гаригт Цаг уур, орчны шинжилгээний газраас Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилгыг танилцуулна.  

Салхиар дамжин тархах элс, шороон шуурга нь Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан байгаль орчны томоохон сорилтын нэг бөгөөд хүний эрүүл мэнд, амьжиргаа, экосистем, тогтвортой хөгжилд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна.

Элс, шороон шуурга нь гол төлөв Зүүн Хойд Ази болон Төв Азийн хуурай, хагас хуурай бүс нутгаас үүсэж, агаар мандлын зөөгдлийн нөлөөгөөр салхины доод урсгалд байрлах улс орнуудад тогтмол нөлөөлж байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, газрын тогтвортой бус ашиглалтын улмаас элс, шороон шуурганы давтамж, эрчим цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Энэхүү уулзалт нь Засгийн газар, бүс нутгийн байгууллагууд болон мэргэжилтнүүдийн хооронд бодлогын түвшний хэлэлцүүлэг өрнүүлэх индэр болж, салхиар дамжин тархах элс, шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хамтран хэлэлцэх боломжийг бүрдүүлнэ.

ЗОРИЛГО

Монгол Улсын техникийн, институцийн болон олон нийтийн чадавхыг бэхжүүлж, элсэн болон шороон шуургыг бууруулах, хянах, хариу арга хэмжээ авах боломжийг сайжруулах зорилготой. Ингэхдээ БНХАУ, Япон, БНСУ-ын бүс нутгийн туршлага, мэдлэгийг ашиглах, мөн элсэн болон шороон шуурганы талаарх Бүс нутгийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулах замаар хэрэгжүүлнэ.

May be an image of text that says 'UNCCD COP17 ULAANBAATAR 2026 эх БАЙГАЛИА ЭХБАЙГАЛИАСОРгЗЗЕ, БАЙГ сэРГЭЭе, итгэл НАЙДВАРАА БАДРААЯ ШАР ШОРООН ШУУРГАНЫ БУС НУТГИЙН сАНААЧИЛГА AUG 2026 25 13.00 14.30 (UTC+8) COP17 Цэнхэр бус, MET01 Улаанбаатар, Улаан Упаанбаатар,монгопулс Монгол УЛС цуоШГ ЦАГ yyP, ЦАГуУР,ОрЧНЫ орчны шинЖИЛГЭЭНИЙ ГАЗАР'

САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • ДЭМБ-ын аргачлалд нийцсэн, Монгол Улсад чиглэсэн нөлөөлөлд суурилсан элсэн болон шороон шуурганы (SDS) урьдчилан таамаглах загварыг боловсруулах
  • Элсэн болон шороон шуурганы сэрэмжлүүлгийг Монгол Улсын олон аюулт үзэгдлийг хамарсан үндэсний эрт сэрэмжлүүлэх тогтолцоонд нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх
  • Урьдчилан таамаглах арга хэрэгсэл, нөлөөллийн загварчлал, хиймэл дагуулын хяналт болон мэдрэгчийн технологийн чиглэлээр Хятад–Япон–БНСУ-ын гурван талт техникийн солилцоог дэмжих
  • Монгол Улсын өндөр эрсдэлтэй болон эх үүсвэр бүхий бүс нутгуудад элсэн болон шороон шуурганы ажиглалтын цэгүүдийг өргөжүүлэх
  • Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, ялангуяа нөлөөлөлд суурилсан элсэн болон шороон шуурганы урьдчилан таамаглах технологийн чиглэлээр сургаж, чадавхжуулах