Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

08:00 цагт: COP17 сэтгүүлчдийн өглөөний уулзалт “Туушин” зочид буудлын ард “Лагшин” төвд болно. 

11:00 цагт: Гаалийн ерөнхий газраас сүүлийн үед илрүүлсэн томоохон хэрэг, зөрчил, албан хаагчдын сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, гаалийн цахимжилтийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тус газрын хурлын танхимд мэдээлнэ. 

Үзэсгэлэн:

-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д гарч байна. 

-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн “Норпэй арт” галерейд  гарч байна. 

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.  

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-“Монголын их амар амгалангаар орших ёс ба Их Монгол Улсын нийслэл Хархорум” сэдэвтэй Олон улсын эрдмийн чуулган эртний нийслэл Хархорум хотод эхэлнэ.

 -Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн Их Британийн Бирмингем хотын Александрын цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.