ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын цэргийн хүч өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины Зэвсэгт хүчний нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн 152 удирдлагын цэгийг устгаснаа мэдэгджээ.

ОХУ-ын “Север” бүлэглэлийн хэвлэлийн төвийн дарга Василий Межевых “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн 32 удирдлагын цэгийг илрүүлж, устгасан” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлэлд “Юг” бүлэглэл дроны 21 удирдлагын цэг; “Восток” бүлэглэл 41, “Запад” бүлэглэл — 58 удирдлагын цэгийг тус тус устгасан гэж дурджээ.

Мөн Оросын талын мэдээлснээр, өнгөрсөн хоногт Украины 540 нисэх онгоцны төрлийн дрон, түүнчлэн 245 хүнд оврын нисгэгчгүй төхөөрөмжийг устгасан байна.

Үүнээс гадна ОХУ-ын Батлан хамгаалах яам "Холбооны антенн, роботын цогцолбор, Starlink хиймэл дагуулын холбооны төхөөрөмж, миномёт болон Украины Зэвсэгт хүчний сум, зэвсгийн хээрийн агуулахууд цохилтын бай болсон" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI