Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар дулаарч, салхитай хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 11-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +13...+18 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгаар +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +25...+27 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +27...+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. Өдөртөө +24...+26 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР