Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгуулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэлүүд өгөв.
Тодруулбал шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл хугацаанд агуулахуудад байгаа шатахууныг жигд, хүртээмжтэй тарааж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн байна.
Түүнчлэн тээвэрлэлтийг саадгүй хүргэхэд цагдаагийн байгууллага анхаарал хандуулж ажиллах, шуурхай штабаас орон нутгийн удирдлагуудыг байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулж ажиллах зөвлөмж өгөхөөр болжээ.
Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, мэдээллийг түргэн хугацаанд боловсруулж, мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна.