Лондоны ICE бирж дээрх аравдугаар сард нийлүүлэх Brent төрлийн нефтийн фьючерсийн үнэ нэг баррель нь 88 ам.доллар давжээ. Энэ нь долдугаар сарын 31-нээс хойш анх удаа 88 ам.долларын түвшнийг давсан тохиолдол болсон талаар арилжааны мэдээллээс харж болно.

Москвагийн цагаар 04:42 цагийн байдлаар Brent нефтийн үнэ 0.41 хувиар өсөж, нэг баррель нь 88.08 ам.долларт хүрсэн байна.

Харин 04:47 цагийн байдлаар өсөлт нь бага зэрэг саарч, Brent-ийн үнэ 0.32 хувийн өсөлттэйгээр 88.01 ам.доллар болсон байна.

Үүний зэрэгцээ есдүгээр сард нийлүүлэх WTI төрлийн нефтийн фьючерсийн үнэ 0.43 хувиар өсөж, нэг баррель нь 82.48 ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: ТАСС