Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.

Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцжээ.

May be an image of text

Хэлэлцээний үр дүнд наймдугаар сард багтаан Монгол Улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцсон байна.

ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж, Монгол Улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.

Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж буй ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлсэн байна.

May be an image of one or more people and text

May be an image of text

No photo description available.