Asia Times сонины тоймч Стивен Брайен "АНУ Украинд нийлүүлэх боломжтой Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужингийн нөөцгүй болсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн нь Украины нөхцөл байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй" гэж үзжээ.

Брайен нийтлэлдээ "АНУ Украинд цэргийн тусламж үзүүлэх явцдаа өөрийн зэвсгийн нөөцөд ямар үр дагавар гарахыг хангалттай тооцоолоогүй" гэж шүүмжилсэн байна.

Тэрбээр “Украинд дэмжлэг үзүүлэх явцдаа АНУ цэргийн нөөцөө шавхсан бөгөөд агуулахууд хоосорч болзошгүй нөхцөл байдлын үр дагаврыг тооцоолоогүй. Үүний улмаас Украин бүрэн сүйрэх нөхцөл үүсэж болзошгүй” хэмээн бичжээ.

Трамп: Patriot пуужингийн нөөц хязгаарлагдмал

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын сүүлчээр Украинд Patriot системийн технологи болон пуужин үйлдвэрлэх боломж олгох асуудлын хэтийн төлөвт эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрбээр "АНУ өөрийн үйлдвэрлэсэн зэвсгийн технологийг бусад улс оронд ашиглуулах лиценз олгохдоо маш болгоомжтой хандах шаардлагатай" гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Трампын мэдэгдлээс үзэхэд, АНУ-д Украинд нэмж нийлүүлэх боломжтой Patriot системийн пуужингийн нөөц хязгаарлагдмал байгаа аж.

Patriot яагаад Украины хувьд чухал вэ?

Patriot нь өндөр хурдтай баллистик пуужин болон бусад агаарын довтолгооны хэрэгслийг таслан зогсоох чадвартай, Украины агаарын хамгаалалтын системийн хамгийн чухал бүрэлдэхүүнүүдийн нэг юм.

Тиймээс Patriot-ийн пуужингийн нөөц хомсдох нь Украины хот, эрчим хүчний байгууламж болон стратегийн дэд бүтцийг хамгаалах чадварт шууд нөлөөлөх эрсдэлтэй.

Брайены үзэж буйгаар, АНУ-ын зэвсгийн нөөцийн асуудал цаашид даамжирвал Украины цэргийн чадавхад томоохон дарамт учруулж болзошгүй юм байна.

Эх сурвалж: ASIA TIMES, TASS