Америкийн алдартай бизнес эрхлэгч, телевизийн хөтлөгч, зохиолч, амьдралын хэв маягийн (lifestyle) мэргэжилтэн Марта Стюарт саяхан болсон нэгэн оройн зоогийн үеэр Меган Маркл юу ярьсан тухай ярьсан нь маргаан дагуулж байгаа аж.

Марта Стюарт "People" сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа Калифорнид болсон оройн зоогт Меган Марклтай хоёулаа уригдсанаа ярьжээ. Тэр үед Меган Европт хийсэн айлчлалаасаа буцаж ирээд байсан бөгөөд тэнд Хунтайж Харри болон хүүхдүүдийнхээ хамт III Чарльз хаантай уулзсан байна.

Стюарт "Мегантай оройн зоогийн үеэр хэдхэн үг сольсноос өөрөөр нэг их ярилцаагүй. Меган тухайн арга хэмжээний үеэр гэр бүлийнхээ Европ дахь уулзалтын талаар ярьсныг мэдэж байна" гэж хэлжээ.

Гэвч "People" сэтгүүлд ярьсан тухайн оройн зоогийг зохион байгуулсан эх сурвалж Стюартын дурсамжийг бүхэлд нь няцаажээ. Тэр эх сурвалж Стюартын ярьсан хувилбарыг “Худал яриа” гэж тодорхойлсон байна.

Эх сурвалжийн хэлснээр, Меган Европт гэр бүлийнхэнтэйгээ “цагийг маш сайхан өнгөрүүлсэн” гэж л хэлснээс цааш дэлгэрүүлэн яриагүй аж. Тухайн орой Меганы хажууд сууж байсан гэх эх сурвалж мөн Меган Марта Стюартыг эртнээс биширдэг бөгөөд түүнтэй хальт уулзсандаа баяртай байсан гэж хэлжээ.

Хааны гэр бүлийн уулзалт үнэхээр болжээ

Меганы Европ дахь аялал өөрөө ч олны анхаарлыг татжээ. Долдугаар сарын 10-нд Хаан Чарльз Калифорнид амьдардаг ач, зээ нар болох 7 настай хунтайж Арчи, 5 настай гүнж Лилибет нартай 2022 оноос хойш анх удаа биечлэн уулзсан байна.

Харин гэр бүлийн уулзалт ордонд бус, Хайгроув хауст, Хатан Камиллагийн хамт болсон гэж мэдээлжээ.

Марта Стюарт Меганы телевизийн шоуг ч шүүмжилжээ

Стюартын People сэтгүүлд өгсөн ярилцлага зөвхөн энэ оройн зоогийн тухай байгаагүй аж. Тэр мөн Меган Марклийн одоо цуцлагдсан Netflix-ийн “With Love, Meghan” амьдралын хэв маягийн шоуны талаар байр сууриа илэрхийлжээ.

Стюарт “Та жүжигчнээс гүнж болж, гүнжээсээ телевизийн нэвтрүүлэгт гэр ахуйн амьдралын хэв маягийн зөвлөгөө өгдөг хүн болох нь хэцүү. Энэ нь нэг их уялдаатай санагдахгүй байна” гэсэн утгатай зүйл хэлсэн байна.

Энэ нь Стюарт Меганы талаар анх удаа шүүмжлэлтэй өнгө аястай ярьсан тохиолдол биш аж. 2025 онд "Yahoo News Australia"-д өгсөн ярилцлагадаа тэр Меганыг сайн мэддэггүйгээ хэлээд, амьдралын хэв маягт суурилсан брэндийнхээ тухай ярихдаа Меган “юу ярьж байгаагаа мэдэж байгаа гэж найдаж байна” гэсэн утгатай үг хэлж байжээ.

Тэд өмнө нь ч нэг хүрээлэлд байсан

Марта Стюарт, Меган Маркл хоёр бие биенийхээ хүрээлэлд огт танихгүй хүмүүс биш. "People"-ийн мэдээлснээр, Стюарт дөрөвдүгээр сард Нью-Йорк хотод болсон King’s Trust Global Gala арга хэмжээний үеэр Хаан Чарльзтай өөрөө уулзсан байна.

Эх сурвалж: PARADE