Та өндгөө хаана хадгалдаг вэ?
Хүмүүсийн дийлэнх нь өндгийг хөргөгчинд хадгалдаг. Харин хүнсний дэлгүүрүүд өндгийг хөргөгчний гадна тавьдгийг анзаарч байсан уу? Тэгэхээр өндгийг гэртээ ч мөн хөргөгчний гадна хадгалах ёстой гэсэн үг үү? Хамтдаа хариултыг нь олцгооё!
Шинэлэг байдлыг нь удаан хадгалах нь
Ерөнхийдөө өндгийг хөргөгчинд хадгалвал илүү удаан шинээрээ байдаг. Дэлхийн зарим бүс нутагт өндгийг хөргөгчний гадна хадгалах нь бүр аюултай байж болно. Жишээлбэл, АНУ-д өндгийг савлахын өмнө нян устгах зориулалттай боловсруулалт хийдэг.
Энэ үйл явц нь өндөгний байгалийн хамгаалалтын бүрхүүлийг арилгаж, гаднын нянд илүү өртөмтгий болгодог. Иймээс АНУ-д өндгийг заавал хөргөгчинд хадгалах шаардлагатай байдаг. Хүйтэн орчинд нян үржих нь эрс багасдаг.
Европын олон оронд өндөгийг ийм аргаар боловсруулдаггүй тул байгалийн хамгаалалтын бүрхүүл нь хадгалагддаг байна. Тиймээс хөргөгчний гадна хадгалж болох ч шинэлэг байдлыг нь илүү удаан хадгалахын тулд хөргөгчинд хийхийг зөвлөдөг аж.
Температурын хэлбэлзэл

Хүнсний дэлгүүрүүд өндгөө яагаад хөргөгчний гадна тавьдаг вэ? Үүний гол шалтгаан нь температурын тогтвортой байдалтай холбоотой ажээ. Өндөг тогтмол температурт хадгалагдах үед амт чанар, шинэлэг байдлаа хамгийн сайн хадгалдаг.
Харин дэлгүүрийн хөргөгчийг худалдан авагчид байнга онгойлгож, хаадаг тул доторх температур байнга өөрчлөгдөж байдаг. Ийм температурын хэлбэлзэл нь өндөгний чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм учраас олон дэлгүүр өндгөө хөргөгчний гадна тавьдаг байна.
Гэрийн нөхцөлд өндгийг хөргөгчинд хадгалах нь хамгийн зөв сонголт. Ялангуяа температур нь тогтвортой байдаг тавиур дээр байрлуулах хэрэгтэй. Хөргөгчний хаалган дээрх өндөгний зориулалтын жижиг тавиур нь хаалга байнга онгойж, хаагддаг тул температур хамгийн их хэлбэлздэг хэсэг. Иймд таны өндөг илүү удаан шинэхэн хэвээр хадгалагдаж, хэрэглэх үедээ амт чанараа алдаагүй байх нь.
Эх сурвалж: PARADE