ОХУ-аас Сүхбаатар боомтоор наймдугаар сарын 5-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн, наймдугаар сарын 6-ны өдөр (02:30 цагт) 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин орж ирлээ.
Буух өртөөд: Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж ШТС-ууд руу ачилт хийж байна.
ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж буй бөгөөд 2026.08.01-нээс 5-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор 10017 тонн Аи-92 автобензин орж иржээ.
Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2026 оны наймдугаар сарын 2-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан ажиллаж буй юм байна.