2026 оны наймдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.
11:00 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно.
11:00 цагт: Хамтарч ажиллах нэрийдлээр бусдын бизнес, хөрөнгийг хууль бусаар завших, улмаар нөлөө бүхий албан тушаалтнуудын нэрийг ашиглан халхавч хийж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах, дарамт шахалт үзүүлж буй асуудлын талаарх бодит баримт, нотолгоог “Монгол Ньюс” мэдээллийн төвд олон нийтэд танилцуулна.
11:00 цагт: Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурал Төрийн ордны 3 давхарт болно. Хэвлэлийн хурлаар шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэнг “Чингис хаан” үндэсний музейд нээнэ.
-Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
-ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” 4 дэх удаагийн сургалт болж байна.
Үзэсгэлэн:
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт энэ сарын 9-нийг хүртэл болно.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.