Монгол Улсын Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны наймдугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн арилжаагаар Засгийн газрын 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай үнэт цаас болон 3 жилийн хугацаатай, купонтой үнэт цаас буюу нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгосон.

Арилжаанд хөрөнгө оруулагчдаас нийт 14.1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 16 захиалга ирүүлжээ. Үүнээс:

  • 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 6.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 захиалга,
  • 3 жилийн хугацаатай купонтой бондод 7.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 захиалга тус тус ирсэн байна.

Арилжааны үр дүнд нийт 9.57 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас амжилттай арилжаалагдлаа. Тодруулбал:

  • 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондын жигнэсэн дундаж хүү 9.348 хувь,
  • 3 жилийн хугацаатай купонтой бондын жигнэсэн дундаж хүү 10.643 хувь тус тус тогтжээ.

Ийнхүү Засгийн газрын дотоод үнэт цаасны ээлжит арилжаа амжилттай зохион байгуулагдаж, хөрөнгө оруулагчдын оролцоо идэвхт өндөр байсныг харууллаа.

Арилжааны дэлгэрэнгүй