Оросын цэргүүд Украины хэд хэдэн бүс нутаг руу тавдугаар сарын сарын 2-ны бямба гаргийн шөнө дахин довтолсон байна. Миколаев хотын эрчим хүчний дэд бүтцэд нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн талаар орон нутгийн цэргийн захиргааны тэргүүн Виталий Ким Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Одоогийн байдлаар хохирогчдын тухай мэдээлэл ирээгүй байгаа аж.
Харьков хотод “Shahed” төрлийн дрон орон сууцны барилгын 12 давхарт туссаны улмаас нэг энгийн иргэн цээжин тус газартаа хэлтэрхийд өртөн шархадсан талаар хотын дарга Игорь Терехов орон нутгийн цагаар 04:00 цагийн үед мэдэгджээ. Тэрбээр “Аз болоход ‘шахед’ дэлбэрээгүй нь илүү хүнд үр дагавраас сэргийлсэн” гэж бичсэн байна.
“Суспільне” телевизийн сурвалжлагчдын мэдээлснээр, Сумы хотод дахин дахин дэлбэрэлтийн чимээ сонсогдсон бол Херсон хотод нэг өдөрт гурван удаа дэлбэрэлт болсон байна. Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, довтолгооны дронууд мөн Чернигов, Запорожье, Одесса хот болон Одесса муж руу чиглэжээ.
Тодруулбал, оросууд Измаил хотын боомтын дэд бүтэц рүү довтолсон байна. Орон нутгийн захиргаанаас мэдээлэхдээ “Агаарын довтолгооноос хамгаалах хүчин маш үр дүнтэй ажиллаж, дайсны ихэнх дроныг устгасан, бараг гэмтэл учраагүй” гэжээ.
Өдрийн турш болсон их хэмжээний довтолгоо
Оросууд Украины баруун хэсэгт байрлах Тернополь хот руу 50 гаруй “Shahed” дроноор довтолсон бөгөөд тэдгээрийн 20 гаруй нь дэлбэрсэн байна. Тернополь мужийн цагдаагийн дарга Сергей Зюбаненко “Дор хаяж 12 хүн шархадсан” гэж мэдээлжээ.
Орон нутгийн захиргааны тэргүүн Александр Ганжа “Өдрийн турш оросууд Днепропетровск мужийн Никополь болон Кривой Рог дүүргүүдэд нийт 50 орчим удаа цохилт өгсөн. Үүний улмаас дөрвөн хүн шархадсан” гэж мэдээлжээ.
Тэр “43 болон 50 настай хоёр эмэгтэй биеийн байдал нь хүнд тул эмнэлэгт хүрдсэн, 50 настай эрэгтэй болон 54 настай эмэгтэйг амбулаториор эмчлэхээр болсон” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: DW