ОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээллийг хүргэж байна. Тус боомтоор 2026 оны долдугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн Аи-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн Аи-92 автобензин орж иржээ.
Энэ нь манай улсын гурван өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг тасралтгүй хийж байгаа ажээ.
Мөн 2026 оны долдугаар сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант, УБ өртөөдөд тээвэрлэн хүргэх ажлыг УБТЗ-тай хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж буй юм байна.
Эдгээр вагонууд өчигдөр буюу наймдугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт УБ өртөөнд орж иржээ.
УБТЗ болон холбогдох бусад байгууллагууд, ААН-үүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэлт, буулгалт, ачилтын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Дээрх вагонуудыг өчигдөртөө багтаан буулгаж, ШТС-ууд руу гаргах ажлыг зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.