Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Наймдугаар сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голуудын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны наймдугаар сарын 1-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр +28...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +24...+26 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +20...+22 градус дулаан байна. 

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР