Онцгой байдлын ерөнхий газраас аммиак алдагдаж байна гэх мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагч томилогдон газар дээр нь хамтран ажиллав.

Шалгалтаар Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах компанийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоожээ. Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газартай хамтран шуурхай ажиллаж холбогдох арга хэмжээг авч саармагжуулсан байна.

Тус агуулах нь 2013 онд баригдсан, 240 м² талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак нь техникийн доголдлын улмаас алдагдах нөхцөл байдал үүсжээ.

Мөн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тогтоогдсон байна. Иймд зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. 

Аммиак гэж ямар бодис вэ?

Аммиак NH3 - өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий. Агаарын даралтад -33,19°C-д буцалдаг, -77,75°C-д хатуурдаг. Аммиак болон агаарын холимог нь тодорхой нөхцөлд тэсрэх боломжтой. Усанд сайн уусдаг. 20°C-д нэг эзлэхүүн усанд ойролцоогоор 700 дахин их аммиак уусдаг. Ийм уусмлыг усан аммиак гэж нэрлэнэ.

Ердийн температурт аммиак нь тогтвортой, 1200°C-с дээш температурт задарч, устөрөгч ба азотыг үүсгэдэг. Катализаторын орчинд аммиакийн задрал 300°C-ээс эхэлдэг.

Аммиак нь урвалын идэвхтэй, хүчилтэй урвалд орж давс, нүүрсхүчлийн давхар исэлтэй урвалд орж шүвтэр зэргийг үүсгэдэг бол цагаан алтан болон бусад зарим нэг катализаторын орчинд азотын ислийг үүсгэн исэлддэг байна.

May be an image of text

May be an image of ambulance and text that says "29 Jul 2026 at 20:08:13 N47 N 47° 54' 25" E ra4yypTblH 3am Mongolia 63A-ИЙH 10 Ayraap Xopoo xepTyyP A"