ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Мария Захарова Герман улс Ялалтын дуу дуулахыг хориглосноор өөрийн жинхэнэ мөн чанараа харуулсан гэж үзэж байгаа аж.

Тэрбээр Ялалтын баярын 81 жилийн ойд зориулан TASS агентлагт өгсөн ярилцлагадаа, 10 жилийн өмнө Берлинд “Катюша” дууг тавдугаар сарын 9-нд дуулах боломжтой байсан бол одоо яагаад хориглох болсон. "Дуу өөрчлөгдөөгүй байхад хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү" гэж асуужээ.

Түүний хэлснээр, “Ялалтын дуунууд бол доромжлол биш, харин хүмүүсийн баатарлаг үйлс, сайн сайхны ялалтын баяр баяслыг илэрхийлсэн бүтээлүүд. Ийм дуунуудыг хориглох нь “абсурд” юм гэжээ.

Мөн тэрбээр Германд ийм хориг гарч байгаа нь “доройтлын дараагийн шат” бөгөөд урьд нь хүмүүсийг дуулахыг зөвшөөрдөг байсан бол одоо бүр дуу дуулах боломжийг хүртэл хязгаарлаж байна гэж шүүмжилсэн байна.

Захарова мөн бүх германчууд ийм биш, харин зарим удирдлагуудын бодлого ийм байгааг онцолж, үүнийг “хүнлэг бус болгох үзэл суртал” гэж нэрлэжээ. Тэрбээр үүнтэй төстэй нөхцөл байдал Украинд ч ажиглагдаж байгаа гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: TASS