Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: Долдугаар сарын 29-ний өдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны долдугаар сарын 29-ний 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн баруун хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг, Байдраг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +17…+22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +26...+28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР