Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо эргэн ирсэнтэй холбогдуулан түүнийг холбогдуулан шалгаж байсан хэргийг сэргээн шалгаж эхэлжээ.
Тэрбээр энэ сарын эхээр Монгол Улсад ирсэн бөгөөд өмнө нь гадаадад байсан тул хэргийг түдгэлзүүлсэн буюу идэвхгүй байдалд шилжүүлсэн байсан аж. Харин түүнийг эх орондоо ирсэн талаарх мэдээлэлтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас тогтоол гаргаж, хэргийг сэргээсэн байна.
Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Ц.Элбэгдоржоос мэдүүлэг авахаар дуудсан боловч тэрбээр “Хөдөө байгаа, очих боломжгүй” гэсэн тайлбар өгсөн талаар мэдээлжээ.
Хэрэв мөрдөгчийн дуудсан цагт ирээгүй тохиолдолд прокурорын байгууллагаас дахин дуудах бөгөөд дахин ирээгүй тохиолдолд хуульд заасан дараагийн арга хэмжээг авах боломжтой аж.
Ц.Элбэгдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын шинжтэй гэх хоёр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлсэн байна.
Тэрбээр 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн АНУ-ын Хүүверийн хүрээлэнд хүндэт зочин гишүүний статустай ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлж байв.
Одоогийн байдлаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд холбогдох байгууллагууд хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулж байгаа ажээ.