Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 27.2 хувиар өссөн үзүүлэлт юм. ОХУ-аас энэ оны эхний хагас жилд хамгийн их буюу 154.8 мянган жуулчин манай улсад зочилсон байна.
Монгол Улсад 2026 оны эхний хагас жилд хамгийн их зочилсон жуулчид, ТОП-10 улсаар авч үзвэл
БНХАУ-115.8 мянган жуулчин
БНСУ-55.2 мянган жуулчин
Япон-14.0 мянган жуулчин
Казахстан-9.1 мянган жуулчин
АНУ-9.0 мянган жуулчин
ХБНГУ-8.9 мянган жуулчин
Турк-6.9 мянган жуулчин
Тайвань-4.3 мянган жуулчин
Беларусь-3.7 мянган жуулчин тус тус ирснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

