Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км-ийн зайд өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 26-ны өдрийн 08:08:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраас Ерөө, Хүдэр, Шарын гол сумын Засаг дарга нараас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол, эвдрэл гараагүй талаар мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойролцоох суурин газрууд:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс зүүн урд зүгт 50 км
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 111 км зайд байрлаж байгаа ажээ.