АНУ Ираны эсрэг цэргийн цохилтоо түр зогсоосон тухай мэдээлэл гарсны дараа дэлхийн зах зээл нээгдэх үед газрын тосны үнэ огцом буурлаа.

Монголын цагаар 01:05 цагийн байдлаар Brent төрлийн газрын тосны аравдугаар сарын фьючерсийн үнэ өмнөх арилжааны хаалтын үнээс 5.24 хувиар буурч, нэг баррель нь 86.8 ам.доллар болсон байна.

Мөн 01:11 цагийн байдлаар WTI төрлийн газрын тосны есдүгээр сарын фьючерсийн үнэ 0.5 хувиар буурч, нэг баррель нь 84.7 ам.долларт хүрчээ.

The oil price graph in the stock market reflects the growth and demand in the energy market, with an image of oil refineries and storage tanks in major industrial areas as a backdrop.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 8-нд мэдэгдэхдээ, зургадугаар сарын 18-нд байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр байхаа больсон гэж мэдэгдсэн. Үүний дараагийн өдрүүдэд АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа цохилт өгсөн билээ.

Вашингтон эдгээр ажиллагааг Иран Ормузын хоолойгоор зорчиж байсан арилжааны хөлөг онгоцуудад заналхийлсэн гэх үндэслэлээр тайлбарласан.

Харин Тегеран үүний хариуд Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн хэд хэдэн баазад цохилт өгч, Ормузын хоолойн далайн тээврийн замыг хааснаас гадна Цагаан ордныг гал зогсоох санамж бичгийг зөрчсөн гэж буруутгасан.

Ням гарагт CBS телевиз мэдээлэхдээ, Иран болон Оманы хооронд үргэлжилж буй хэлэлцээг тасалдуулахгүйн тулд АНУ Ираны эсрэг хийхээр төлөвлөсөн ээлжит цохилтоо түр хугацаанд хойшлуулсан гэж мэдээлсэн байна. Оман нь Вашингтон, Тегераны хоорондын шууд бус хэлэлцээнд зуучлагчаар оролцож буй орнуудын нэг юм.

Эх сурвалж: RIA NOVOSTI