Бангладеш улсын Ерөнхийлөгч Шахабуддин Чуппу долдугаар сарын 24-нд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхөөр болсон байна. Энэ талаар Reuters агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, 76 настай Шахабуддин Чуппу өөрийн шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Тарик Рахманд урьдчилан мэдэгдсэн байна. Бангладешийн Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч огцрох хүсэлтээ парламентын дарга Хафиз Уддин Ахмедад албан ёсоор өргөн мэдүүлэх ёстой аж.

Парламентын дарга одоогийн байдлаар Тайланд улсад эмчилгээ хийлгэж буй бөгөөд баасан гарагт нийслэл Дака хотод эргэн ирэх төлөвтэй байгаа юм байна. Түүнийг эх орондоо ирсний дараа Ерөнхийлөгчийн огцрох шийдвэрийг албан ёсоор зарлахаар төлөвжээ.

Эх сурвалж: TASS