Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 59 тоот тушаалаар Засгийн газрын дотоод үнэт цаасны 2026 оны гуравдугаар улирлын арилжааны хуваарь батлагдсан.

Энэ дагуу 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.57 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжжээ.

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өчигдөр (2026.07.23) эхэллээ.

ISIN код

Үнэт цаасны төрөл

Хугацаа

Симбол

Хүү (Купон)

ISIN: MNZGKHB13638

Хямдруулалттай

52 долоо хоног

ZGEB-BL-21/07/27-A0411-0

9.314

ISIN: MN0ZGEB13646

Купонтой

5 жил

ZGEB-BD-22/07/31-A0412-11.877

11.877