Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт байрлах Шувуун фабрикийн авто замын Бөхөгийн голын төмөр бетон гүүр орчимд төмөр замтай нэг түвшний огтлолцол байгуулах ажил хийгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар болжээ.
Замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу долоодугаар сарын 23-ны 23:00 цагаас эхлэн наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт нэг сар гаруйн хугацаанд хязгаарлах юм байна.
Энэ хугацаанд тухайн чиглэлд зорчиж буй иргэд замын хөдөлгөөнд анхааралтай оролцож, боломжит бусад чиглэлийг сонгон зорчихыг зөвлөж байна.
Иргэдэд үйлчилдэг Х:7 “Туул тосгон-Био комбинат-Хангарди цогцолбор” чиглэлийн нийтийн тээврийн автобус үйлчилгээгээ үргэлжлүүлэх бөгөөд түр замын маршрутаар зорчих талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.