ОХУ-ын Батлан хамгаалах яам "Оросын цэргийнхэн Украины хийн тээврийн системийн чухал хэсэг болох "Сумская" компрессор станцын технологийн тоног төхөөрөмжид цохилт өгсөн" гэж мэдээлжээ.

Тус яамны мэдэгдэлд "Оптик шилэн кабелиар удирддаг "КВН" FPV дронууд Украины хийн тээврийн системийн гол зангилаануудын нэг болох, Сумын шугамын үйлдвэрлэлийн хийн хоолойн удирдлагын байгууллагын бүрэлдэхүүнд багтдаг "Сумская" компрессор станцад цохилт өгсөн" гэж дурдсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь ч хэд хэдэн удаа мэдэгдэхдээ, тус улсын зэвсэгт хүчин Украины цэрэг-эдийн засгийн чадавхыг бууруулах зорилгоор дэд бүтцийн объектуудад цохилт өгч байна гэж тайлбарлаж байжээ.

Мөн тус яамны мэдээлснээр, Оросын цэргүүд өндөр нарийвчлалтай зэвсэг болон дрон ашиглаж буй бөгөөд "Эдгээр нь Киев хот болон Украины нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт байрлах байг устгах боломжтой" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI