Ираны зэвсэгт хүчин Кувейт дэх АНУ-ын цэргийн объектууд руу хоёр удаагийн цохилт өгсөн талаар Press TV суваг мэдээлжээ.

Тус мэдээлэлд, Ираны арми Кувейтийн Аль-Удейри цэргийн хуаран дахь АНУ-ын хуурай замын цэргийн сум, зэвсгийн агуулах, мөн Али ас-Салем агаарын бааз дахь Patriot зенитийн пуужингийн системийн радар болон АНУ-ын агаарын тандалтын радарын системийг дроноор онилон цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ өмнө нь АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Ираны эсрэг ээлжит цуврал цохилтууд эхэлснийг мэдээлжээ. Үүний дараа Ираны Сирик, Бендер-Аббас хотууд болон Кешм аралд дэлбэрэлт болсон байна.

АНУ, Иран хоёр талын хоорондын зөрчил долоодугаар сарын 8-наас дахин хурцадсан. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох хэлэлцээр цаашид хүчин төгөлдөр бус болсон гэж мэдэгдэж, Ираныг Ормузын хоолойд худалдааны хөлөг онгоцууд руу халдсан гэж буруутгасан байна.

Ням гарагийн шөнө Иран АНУ бүс нутгийн хэрэгт оролцохоо зогсоох хүртэл далайн гарцыг хаасан тухай мэдэгджээ.

Талууд мөргөлдөөнийг зогсоох зорилготой санамж бичиг байгуулснаас ердөө гурван долоо хоногийн дараа зөрчил дахин хурцадсан байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI