Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт өнөөдөр 07:39:23 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд одоогоор ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна.

Газар хөдлөлтийн төвөөс хамгийн ойр байрлах суурин газрууд:

Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 31 км
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс зүүн урд зүгт 52 км
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс баруун урд зүгт 71 км зайд байжээ.

Газар хөдлөлтийн мэдээллийг Шинжлэх ухааны байгууллагуудын хяналт, бүртгэлийн мэдээлэлд үндэслэн хүргэв.